GGerelux

Үйлчилгээний нөхцөл

Gerelux нь таны оруулсан бичлэгт хиймэл оюун ухаанаар Монгол дуу оруулга болон Монгол хадмал хийдэг үйлчилгээ юм.

Бичлэгийн эрх

Та зөвхөн өөрт эрх нь байгаа, эсвэл эзэмшигчээс нь зөвшөөрөл авсан бичлэгийг оруулна. Бусдын зохиогчийн эрхийг зөрчсөн бичлэгийн хариуцлагыг захиалагч бүрэн хүлээнэ. Ийм бичлэг илэрвэл бид ажлыг цуцалж, бүртгэлийг хааж болно.

Төлбөр ба credit

1 credit = 1₮. Цэнэглэсэн credit-ийг бэлэн мөнгөөр буцааж олгохгүй бөгөөд сүүлийн гүйлгээнээс хойш 12 сар хүчинтэй. Ажлын үнийг эхлүүлэх үед түгжиж, дуусахад бодит ярианы хэмжээгээр (түгжсэнээс илүүгүй) хасна. Манай талаас амжилтгүй болсон ажлын credit бүрэн буцна.

Чанар

Үр дүнг хиймэл оюун ухаан гаргадаг тул алдаа гарч болно. Сэтгэл ханамжгүй бол бидэнтэй холбогдоно уу — нэг удаа үнэгүй дахин хийж эсвэл хэсэгчлэн буцааж өгнө.

Файл хадгалалт

Оруулсан бичлэг 7 хоног, үр дүн 30 хоног хадгалагдаад автоматаар устгагдана. Бид таны бичлэгийг үйлчилгээ үзүүлэхээс өөр зорилгоор ашиглахгүй.